МШХ-ний салбар хороо

Онлайн туслах

Та дээрх зурган дээр дарж мэдээлэл лавлагааны ажилтантай шууд холбогдон асууж тодруулах зүйлээ лавлана уу.

Хэрэглэгчийн булан



Анхаар!
Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг зөв, алдаагүй үзье гэвэл MOZILA FIREFOX тохиромжтой. Татаж авах бол зурган дээр дарна уу. Баярлалаа.


Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

МэдээлэлМонгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Даваахүү   
2012 оны 5-р сарын 19, Бямба гариг, 08:49

Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан
тушаалд томилох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 93 дугаар зарлигаар Түндэвийн Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Гэндэндоржийн Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Чадраабалын Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Чойжилын Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Нямжавын Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Төмөрбаатарын Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Батбаярын Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Санги-Очирын Олзодыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилж, Дашнямын Цогтсайханыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан  томиллоо.

Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Түндэвийн Даваасүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Гэндэндоржийн Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Нямжавын Туяаг Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Санги-Очирын Олзодыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар зарлигаар Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Лувсандоржийн Бямбааг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Дэлэгдоржийн Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.

 

 
Мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Даваахүү   
2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 08:44

2012 оны 04 дүгээр сарын 30-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд Сум дундын шүүхийн шүүгч Б.Цагцалмаа, шүүгчийн туслах Б.Болормаа нар Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумуудад, шүүгч М.Пагма-Оролмаа, шүүгчийн туслах О.Энхжаргал, О.Батдорж нар Цагаанхайрхан, Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Наранбулаг сумуудад, шүүгч Т.Алтанчимэг, тамгын хэлтсийн дарга Л.Баттулга, шүүгчийн туслах Л.Дэлгэрцэцэг нар Тариалан, Давст, Сагиль, Түргэн сумуудад 10 хоногийн хугацааанд томилолтоор ажиллаад ирлээ.

 
Мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Даваахүү   
2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 08:38

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгчийн туслах А.Төгсөө, жолооч С.Сүхбаяр нар тус аймгийн Тэс, Зүүнговь, Малчин, Баруунтуруун, Хяргас, сумуудаар 2012 оны 05 дугаар сарын 14-нөөс эхлэн 10 хоног томилолтоор ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 08:41
 
Мэдээлэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Даваахүү   
2012 оны 5-р сарын 17, Пүрэв гариг, 08:01

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН 2012.05.16-ны
ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Монгол Улсын ШЕЗ-ийн ээлжит хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж  12 асуудал хэлэлцлээ.

Тус хуралдаанаар  Т.Даваасүрэнг Архангай аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн,  Г.Болормааг Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Ч.Энхтөрийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Ч.Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Н.Туяаг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Т.Болормааг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Д.Цогтсайханыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, С.Олзодыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Л.Бямбааг Улсын Дээд шүүхийн шүүгчийн, Д.Алимааг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх, өөрийнх нь хүсэлтийг үндэслэн  С.Энхболдыг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гарлаа.

 

ШЕЗ-ийн ажлын алба

 
Хуулийн хэрэгжилтийг хангах тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Даваахүү   
2012 оны 5-р сарын 03, Пүрэв гариг, 02:06

НИЙТ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ, ТАМГЫН ХЭЛТЭС,
АЛБАНЫ ДАРГА НАРТ

 

Хуулийн хэрэгжилтийг хангах тухай

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлэх тул уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдэгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно” гэж заасан бөгөөд тус тусын шүүх дээр хуулийн дээрхи заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, ямар арга хэмжээ авсан талаарх хариуг 2012 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье.

Хавсралтаар: Авлигатай тэмцэх газрын 2012 оны 01/1568 дугаар албан бичгийг хавсаргав.

 

ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА                                      Н.ГАНБАЯР

 
Шинэ хууль PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Б.Даваахүү   
2012 оны 4-р сарын 30, Даваа гариг, 01:18

2012 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх "НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ" хууль.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 14-с 1

Шударга ёсны тунхаг

tunkhag2.JPG

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр27
mod_vvisit_counterӨчигдөр87
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт27
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт743
mod_vvisit_counterЭнэ сард2311
mod_vvisit_counterӨнгөрсөн сард2484
mod_vvisit_counterНийт32500

Яг одоо: 2
Таны IP: 38.107.179.213
,
Цаг хугацаа: 2012-05-21 05:18

Цаг хугацаа

Статистик

Мэдээллийг Үзсэн Тоо : 34927

Санал асуулга

Та Увс аймгийн шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?